"Nomadic Challenge 4"

(0 Cэтгэгдлүүд)
Борлуулагч Nomadic challenge

Үнэ
2,000,000 ₮ /6
Тоо хэмжээ
(96 боломжит үлдэгдэл)
Нийт үнийн дүн
Хуваалцах
Борлуулагч
Nomadic challenge
KHAN-UUL DISTRICT, KHUUSHIIN AM, 61A-56
(0 хэрэглэгчийн сэтгэгдлүүд)
Хамгийн их борлуулалттай бараанууд

Сэтгэгдэл ба үнэлгээ

0 5.0-аас
(0 Cэтгэгдлүүд)
Одоогоор сэтгэгдэл байхгүй.

NOMADIC CHALLENGE 2026”

Extreme Adventure • Premium Experience • Nomadic Spirit

2026 оны 5-р сарын 7–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос эхэлж Өмнөговь, Баянхонгор аймгаар дамжин Монгол орны онгон дагшин говь, сүрлэг уулс, уудам тал нутгаар таныг хосгүй аялалд урьж байна.

Энэ бол зөвхөн аялал биш — адал явдал, тансаг хэрэглээ, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг нэг дор хослуулсан онцгой туршлага юм.


Аяллын маршрут

Day 1: Улаанбаатар → Цогтцэций (~530 км)
Цогтцэций сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номд бүртгэгдсэн дархан цаазтай аргаль янгир, хар сүүлт зээрээс гадна үнэг ,хярс, туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд бий.

Day 2: Шар цав→  Даланзадгад (~230 км) 
Манлай суманын нутаг дэвсгэрт байрлах Шар цав хэмээх газарт 13,000 Динозаворын хөлийн мөр үлдсэн байдаг.

Day 3: Даланзадгад →  Ёлын ам (~230 км)

“Ёлын ам”-ыг гадна, дотны жуулчдын заавал очиж үздэг үзэсгэлэнт газруудын нэг юм. Зүүн сайханы нурууны нэг хавцал болох Ёлын ам нь мөнх цастай бөгөөд өвөлдөө хэдэн км урт, хэдэн метр зузаантай мөс болдог.

Day 4:  Ёлын ам →  Хүрэн Ханын хэц(~230км)
Өндөрлөгөөс харахад матрын нуруу шиг уртаар үелэн харагддаг, хажуунаас нь харахад олон гурвалжингуудыг давхардуулан эгнүүлсэн мэт өвөрмөц сонин тогтоцтой. Таван эгнээ үелсэн хадан хавцлуудтай.

Day 5:  Хүрэн Ханын хэц → Хэрмэн цав (~250 км)
Холоос харахад их хотын балгас мэт харагддаг. Өмнөговь аймгийн болон Монгол улсын 9 гайхамшгийн нэгд зүй ёсоор багтдаг, Монголын хамгийн том цав юм.

Day 6: Хэрмэн цав → Эхийн гол (~230 км)
1977 оны үед байгуулсан хиймэл нуур нь одоо тойроод бургас, сухай ургаад Тоорой модон дундаа зохицоод үзэсгэлэн төгс мэлтэлзээд нүүдлийн шувууд буудаллах нүдэн нуур болсон байна.

Day 7: Эхийн гол → Их Богд уул (~250км)

Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон

Day 7Их Богд уул → Улаанбаатар (~630 км)

Нийт зам: ~2580 км


Таны хүлээх мэдрэмж

  •  Бартаат замын жинхэнэ off-road адал явдал

  •  Одтой тэнгэрийн дор premium кемп

  •  Тохижуулсан майхант буудал (тав тух, дулаан, аюулгүй байдал)

  •  Сонгогдсон байршлуудад тав тухтай буудал

  • Тэмээ унах,  морь унах онцгой туршлага

  •  Малчны хотонд зочлон нүүдэлчдийн амьдралыг мэдрэх

  • Говийн гайхамшигт байгаль, тусгай маршрут

  •  Түүх, соёлын дурсгалт газрууд, музей үзэх

  •  Мэргэжлийн зураг авалт, cinematic аяллын бичлэг


Үйлчилгээний түвшин

Premium Service Includes:

  •  Бартаат замд бэлтгэгдсэн, тав тухтай автомашинууд

  •  Туршлагатай хөтөч, мэргэжлийн баг

  •  Шинэлэг, чанартай хоол (camp dining experience)

  •  Кемпийн бүрэн зохион байгуулалт (гал, гэрэлтүүлэг, амрах орчин)

  •  Майханд болон буудалд тав тухтай хоноглох шийдэл

  •  Мэргэжлийн зураг,  видео контент


Яагаад энэ аялал онцгой вэ?

Энэ бол:
✔ Адреналин мэдрэх аялал
✔ Тансаг хэрэглээтэй кемп туршлага
✔ Хязгаарлагдмал, сонгогдсон оролцогчидтой аялал
✔ Дурсамж биш — амьдралын онцгой мөч


Бүртгэл

Бүртгэл нээгдсэн
Суудал хязгаартай.

Борлуулалт ихтэй бараанууд

Хамгийн их борлуулалттай бараанууд

hurgeltirlee.mn

Цахим худалдаа

Бүх ангилалууд
Шуурхай хямдрал
Өнөөдрийн онцгой санал